Европын сэргээх босголт хөгжлийн банкнаас 137 сая ам.доллар буюу 470 гаруй тэрбум төгрөгийн “GEFF Mongolia Green Economy Financing Facility” буюу “Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ хөтөлбөр”-ийг Монголд эхлүүлээд байна.
ЕСБХБ, Уур амьсгалын ногоон сан (УАНС)-ийн хамтарсан 137 сая ам.долларын GEFF Mongolia хөтөлбөр нь ус ашиглалт, тогтвортой газар ашиглалт ба нөөцийн үр ашгийг сайжруулахад чиглэсэн ногоон болон инноваци бүхий шийдлүүдэд хөрөнгө оруулахаар зорьж буй хувь хүн, бизнес эрхлэгчдийг дэмжих аж. Уг санхүүжилтийг Хаан Банк, Хас Банкаар дамжуулан орон даяар зээлдэгчдэд олгох юм.
Түүнчлэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг дэмжих, агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн “Ногоон зээл”-ийг Төрийн банк, Хаан банк, Хас банктай хамтран долдугаар сарын 1-нээс олгож эхэллээ. Энэхүү ногоон зээл нь иргэнд гурав, аж ахуйн нэгж, байгууллагад 8 хувийн хүүтэй болгох аж.
Доорх хүснэгтэд заасан нөхцөлөөр иргэд, аж ахуйн нэгж байгууллагад ногоох зээл хүсэх бүрэн боломжтой.
Мөн арилжааны банкууд олон улсаас өөрслөө бие даан ногоон зээлийн санхүүжилт татсан бөгөөд тухайн эх үүсвэрээр ногоон зээл тасралтгүй олгож байгаа аж.
Банкуудын ногоон зээлийн мэдээллийг танилцуулбал:
-Хаан банк өөрийн татан төвлөрүүлсэн эх үүсвэрээр Гэр бүлийн ногоон зээл, цахилгаан тээврийн хэрэгслийн зээл, иргэдийн эко хэрэглээг дэмжсэн ногоон зээлийг олгодог аж. Эдгээр ногоон зээлийн шалгуурыг ЭНДээс авна уу. Мөн яамнаас зарласан хөнгөлөлттэй нөхцөлтэй ногоон зээлийг олгож байна. -Төрийн банк Байгаль орчны яамнаас зарласан хөнгөлөлттэй ногоон зээлийг олгож байна. Тус зээлийн нөхцөл шалгуурыг ЭНДээс харна уу. -Хас банк жилийн 10.5 хувийн хүүтэй хүлэмжийн хий бууруулах зорилгоор бизнесийн ногоон зээлийг таван жилийн хугацаатай олгодог. Шалгуурыг ЭНДээс үзэх боломжтой. Мөн иргэдэд агаар орчныг бохирдлыг бууруулах зорилготой яамнаас зарласан ногоон зээлийг олгож байна. -Голомт банк өөрийн татан төвлөрүүлсэн эх үүсвэрээр ногоон амины орон сууцны зээл олгож байна. Ингэхдээ 20 хувийн урьдчилгаагаа зээлдэгч өөрөө гаргаж үлдсэн 80 хувь дээрээ Голомт банкнаас ногоон зээл хүсэх боломжтой. Шалгуур мэдээллийг ЭНДээс авна уу. -Худалдаа хөгжлийн банк нь Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх үүднээс Бизнесийн ногоон зээл олгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДээс авна уу.