Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд НИТХ-ын төлөөлөгч асан Б.Отгонсүхийг томилжээ.
П.Ганхүү нь өнгөрсөн оны тавдугаар сард тус албанд томилогдоод байсан юм. Түүний хувьд Эрчим хүчний сайд болон “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан. Тэгвэл П.Ганхүүгийн ажлыг дүгнээд гэрээг цуцалж, түүний орон Б.Отгонсүхийг томилсон байна.
Б.Отгонсүх нь Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж байсан юм. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга, Замын Үүдийн гаалийн газрын даргын албыг хашиж байсан.