Open iToim app
Соёл, урлаг | 2 мин уншина

"Playtime Festival 2023"-ын нийт тайзны хөтөлбөр зарлагдлаа

"Playtime Festival 2023"-ын нийт тайзны хөтөлбөр зарлагдлаа
Нийтэлсэн 2023 оны 6 сарын 25
"Playtime Festival 2023" хөгжмийн наадам долдугаар сарын 6, 7, 8-ны өдөр Гачуурт дахь Монгол шилтгээнд болно.
"Playtime Festival 2023”энэ жил нийт 13 тайзтай байна. Үүний 10 нь наадмын өөрийн үндсэн тайз байх бол гурав нь стратегийн түнш байгууллагын тайз байна. Тайз бүр өөрийн гэсэн хөтөлбөрийн дагуу гурван өдөр үйл ажиллагаа явуулах юм. Наадамд гадаад болон дотоодын 170 хамтлаг, уран бүтээлч уран бүтээлээ хүргэнэ.
"Playtime Festival 2023”-ын талбай дээр бэлтгэсэн 13 тайзнаас гадна хамтрагч байгууллагуудын хэсгээс бүрдсэн 20 гаруй байршилд үйл ажиллагаа явах аж.
ТАЙЗНЫ ТАНИЛЦУУЛГА
Playtime Stage
Амьд хөгжмөөр дагнасан тайз. Энэхүү тайзан дээр ямар ч уран бүтээлч дуулсан бай амьд хөгжимтэй тоглодог. Наадмын нийт тайзнуудаас хамгийн анхны тайз бөгөөд наадамд оролцож буй өндөр ранктай хамтлагууд энэхүү тайзан дээр дуулдаг уламжлалтай.
New wave stage
Rock, indie, metal урсгалын шинэ залуу хамтлагууд тоглодог тайз. Хамгийн шинэлэг хөгжим, хаана ч сонсоогүй шинэ уран бүтээлүүдийг энэхүү тайзнаас сонсох боломжтой.
Naaglihats stage
Нааглихац буюу Цахилгаан тайз нь өмнө электроник хөгжмийн тайз байсан. Тэгвэл энэ удаад наадмын гурван өдөр энэхүү тайзан дээр house урсгалын хөгжим явахаас гадна гадаадын найман DJ тоглоно.
Fire Stage
Fire буюу Галтай тайз нь Drum and Bass буюу DnB, hardcore электроник урсгалын хөгжмөөр дагнадаг тайз юм.
Khermen Tsav stage
Электроник гэхдээ илүү lounge, chill, house, disco, jazz hiphop хосолсон хөгжмүүд явдаг. Монгол шилтгээний хамгийн гоё байршилд байдгаараа онцлогтой. Хэрмэн цав дээр электро хөгжим сонсонгоо наадмын талбайг бүхлээр нь харах боломжтой.
Disco Ger
Диско, house төрлийн хөгжмөөр дагнадаг. Гэр хэлбэртэй, тооно хэсэгтээ диско гэрэлтэй байдаг нь үнэхээр сонирхолтой.
Alibaba stage
Сүүлд нэмэгдсэн шинэхэн тайзнуудын нэг. Электроник хөгжмөөр дагнадаг.
Waldo асар
Плэйтайм наадам бол зөвхөн хөгжмийн фестиваль бус олон vibe-ийн нэгдэл болсон газар билээ. Тэр утгаараа хаана ч байхгүй vibe-ийг мэдрүүлдэг нэгэн асар бол Waldo юм. Энэ жил энэхүү асарт PT+ болж, оройдоо акустик, хөгжим Dj сет явах болно.
La vie en rose асар
Плэйтайм наадмын хамгийн уянгалаг хэсэг. Жазз хөгжим, уран шүлэг бол энэ асрын нэрийн хуудас билээ. Энэ удаагийн наадмаар энэхүү асарт PT+ болж, оройдоо soul jazz хөгжим тоглоно. Мөн Fat cat jazz club тоглох болно.
Streetz Stage
Хип хоп хөгжим дэлхийн хөгжмийн томоохон урсгалын нэг бөгөөд хип хоп соёлыг түгээх /grafiti, b-boy, skating/ тайз юм. Энэ жил хип хоп урсгал үүсч хөгжсний 50 жилийн ой болж буйтай холбоотойгоор Playtime наадамд далайцтайгаар хип хоп хөгжмөөр амьсгалах болно.
СТРАТЕГИЙН ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГЫН 3 ТАЙЗ
Khanbank Асар, Storepay Асар, OOHA Асар гэсэн 3 том асар байрлаж, тус тусын хөтөлбөр бэлтгээд буй.
НААДМЫН ХӨТӨЛБӨР
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined

Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн