Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.Тус хуулийн төслүүдийг энэ долоо хоногт хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын дараалалд оруулжээ. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:-Цахилгаан эрчим хүчний таван мегаваттаас дээш хүчин чадалтай эсхүл дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэр барих, суурилагдсан хүчин чадлыг өргөтгөх, тухайн шинэ эх үүсвэрийг цахилгаан дулаан хангамжийн системд холбох шугам болон дагалдах дэд бүтцийн ажлын хүрээнд импортоор оруулах тоног, төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлнө.-Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг дөрвөн жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг дөрвөн жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх зохицуулалтыг тусгажээ.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд: