ХӨСҮТ-өөс амьсгалын замын халдвар үүсгэгчид буюу томуу, томуу төст өвчний лабораторид суурилсан тандалтын мэдээллийг хүргэсэн.
Улаанбаатар хот болон Говь-Алтай, Дорноговь аймагт томуу, томуу төст өвчний вирусийн тандалтыг тавдугаар сард хийжээ. Шинжилсэн сорьцын 34.8 хувьд амьсгалын замын халдвар үүсгэгч ямар нэгэн вирус илэрчээ. Тодруулбал, амьсгалын замын синцитиал вирус нь шинжилсэн сорьцын 4.5 хувь нь илэрч байсан бол SARS-CoV-2 коронавирусийн 34.5 хувийн эерэг илрэлтийн хувьтай байжээ.
Мөн гар, хөл, амны өвчин болон салхин цэцэг нь амьсгалын замаар дамждаг цочмог халдварт өвчин юм. Өөрөөр хэлбэл, агаар дусал болон ахуй хавьтлын замаар дамжин халдварладаг.
Салхин цэцэг өвчний нууц үеийн хугацаа 10-21 хоногийн урттай байдаг.
Гар, хөл, амны өвчний нууц үеийн хугацаа дунжаар 3-4 хоног байдаг.
Халуурах, биеэр тууралт гарах, ядарч тамирдах зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрдэг.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар гар, хөл, амны өвчин болон салхин цэцгийн тохиолдол нэмэгдэж байна.
Тодруулбал, 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар 4,414 салхин цэцэг өвчний тохиолдол бүртгэгджээ. Харин гар, хөл, амны өвчний 1,279 тохиолдол байгаа юм.
Вирусээр үүсгэгдэж байгаа салхин цэцэг болон гар, хөл, амны өвчний 80-90 хувь нь хөнгөн хэлбэрээр гэрийн хяналтад эмчлэгдэж байгаа бол 10-15 хувь нь хүндэрсэн" гэдгийг ярилаа.
Гар, хөл, амны өвчин 0-4 нас, салхин цэцэг 5-9 насны хүүхдүүдийн дунд хамгийн их бүртгэгдэж байгаа. Вирусээр үүсгэгддэг цэврүүтэй, халууралттай халдварт өвчин учраас асаргаа, сувилгаа чухал.
Хүүхдийг өдөр бүр усанд оруулах
Бага насны хүүхдийн хумсыг нь авах, биеийг нь маажуулахгүй байх
Бүлээн шингэн зүйл ойрхон уух
Дархлаа дэмжих амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
Шүдний сойз, уруулын будаг дамжуулж хэрэглэхгүй байх
Салхин цэцэг болон гар, хөл, амны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд тогтмол гараа угаах шаардлагатай хэмээн ХӨСҮ-өөс мэдээллээ.