МҮХАҮТ жил бүр ТОП-100 аж ахуй нэгжийг тодруулдаг уламжлалтай. Өнөөдөр Монгол Улсын 2022 оны ТОП-100 аж ахуй нэгжид батламж гардуулах ёслол боллоо.
Энэ жилээс ТОП-100 аж ахуй нэгжид дан хувийн хэвшлийн компаниудыг шалгаруулж, төрийн өмчит ТОП-10 компанийг тусад нь эрэмбэлсэн нь онцлог байв.
ТОП-100 аж ахуй нэгжийн борлуулалтын орлого нийлбэр дүнгээр 2022 оны Монгол Улсын ДНБ-ий 73 хувийг эзэлж байна.
Харин ТОП-100 аж ахуй нэгжийн төлсөн татварын хэмжээ Монгол Улсын нийт татварын орлогын 28 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд манай улсад 1.15 сая хүн хөдөлмөр эрхэлж байгаагаас 6.2 хувь буюу 71.2 мянгыг ТОП-100 аж ахуй нэгж цалинжуулж байгаа юм.
ТОП-100 аж ахуй нэгжээр шалгарсан компаниудыг жагсаалт тус бүрээр эрэмбэлбэл
Борлуулалтын орлогын эрэмбэ
Даатгуулагчийн тооны эрэмбэ
2. Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК
4. Худалдаа хөгжлийн банк
2. Худалдаа хөгжлийн банк
4. Эко Глобал Ложистикс ХХК
4. Худалдаа хөгжлийн банк
ТОП-100 аж ахуй нэгжийг салбараар авч үзвэл худалдаа үйлчилгээний салбарын 35, уул уурхай, олборлох үйлдвэрийн салбарын 15, газрын тосны хангамжийн салбарын 15, хүнсний үйлдвэрийн салбарын 10, банк, санхүүгийн салбарын 7, барилга, замын салбарын 5, харилцаа холбооны салбарын 5, хүнд үйлдвэрийн салбарын 3, тээвэр ложистикийн салбарын 2, хөнгөн үйлдвэрийн салбарын 2, цахилгаан, дулааны үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын нэг компани багтсан байна.
Харин ТОП-100 аж ахуй нэгжид багтсан компаниудыг групп компанийн харьяаллаар авч үзвэл

ТОП-100: групп компаниар
ТОП-100 аж ахуй нэгжийг компанийн хэлбэрээр авч үзвэл хязгаарлагдмал хариуцлагатай компани 91, хувьцаат компани 9 байна.

ТОП-100 ААН: хэлбэр, байршилаар