А Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ супер байж болно. Б байгууллагад тэдэнтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээ байхгүй ч гэсэн ажилчдадаа ээлтэй дүр төрхтэй бол чанартай хүний нөөцийн урсгал Б -рүү давамгайлах магадлал илүү өндөр юм. Үүний үр дүнд Б байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ А байгууллагаас илүү сайн болдог. Биет хөрөнгө, мөнгөнөөс ч үнэтэй "хөрөнгө" бол хүний нөөц болсон цаг үед Ажил олгогчийн сайн брэндинг хийх 7 алхамтай танилцацгаая.
1. Чанартай хүний нөөц татаж, одоо байгаа чадварлаг ажилчдаа авч үлд
"Би Б байгууллагад ажиллаж байгаа" гэж хэлэх хэн нэгний хэлэх хоолойны өнгөнөөс л тухайн байгууллага хэр хүчтэй ажил олгогчийн брэндтэй вэ гэдгийг анзаарч болно. Нэг багийн хэсэг нь болж ажиллах ажилчдадаа бахархам сэтгэгдэл төрүүлэх нь туйлын чухал юм. Ингэснээр байгуулаггадаа үнэнчээр зүтгэж буй олон жил болсон чадварлаг ажилчдаа алдах эрсдэлийг багасгана. Мөн шинэ, чадварлаг хүний нөөц татах өрсөлдөөнд ялах магадлал ихсэх болно.
Одоо үед ихэнх ажил горилогчид тухайн байгууллага дээр очихоосоо өмнө Linkedin, Facebook гэх мэт цахим сувгуудтай нь эхлээд танилцдаг, тухайн компани ажил олгогч талаасаа хэн бэ гэдгийг хардаг, ямар соёл давамгайлсан бэ гэдгийг судалдаг болсон. Иймд эерэг "анхны сэтгэгдэл" үлдээхийн тулд сошиал сувгуудаа "нөхөрсөг, хүндээ ээлтэй" байдлаар хөгжүүлэх нь чухал юм шүү!
2. Хүний нөөцийн бүрдүүлэлтийн зардлыг багасга
Ердийн ажил олгогчид ажил горилогчдыг хайдаг бол сайн ажил олгогчийн брэндтэй компани дээр ажил горилогчид өөрсдөө ирдэг. Өөрөөр хэлбэл ажилд авах маркетингийн наад захын зардлууд танагдана. Зарим ажилд тохирох хүн олдохгүй, олон сар сурталчилгаа явах тохиолдол ч байдаг шүү дээ. Хугацаа өнгөрөх тусам мөнгө явж байгаа гэсэн үг. Харин нэр хүнд сайтай ажил олгогчдын хувьд энэ хугацаа нь богино байхаас гадна үүнийгээ дагаад сурталчлах зардалаа ч хэмнэнэ гэсэн үг.
3. Ажилчдаа брэндийн "элч" нар болго
Ажил хайгчдын 50 -иас илүү хувь нь тухайн байгууллагад ажиллаж буй ажилчдын үнэлгээн дээр үндэслэн шийдвэрээ гаргадаг. Өөрөөр хэлбэл танай ажилтан өөрийн эерэг ажлын туршлагыг бусдад түгээх нь танай байгууллагын ажилд авах стратегийг дэмжиж байгаа хэрэг юм.
Иймд ажилчдаа өөрсдийн эерэг ажлын туршлагыг бусдад түгээхийг уриалж болно. Ажлын эхний өдрийн угталтаас авхуулаад, шагнал урамшуулал, сургалт семинар гэх мэт тэд өөрсдөдөө таалагдсан юуг ч бусдад түгээж болно шүү дээ.
4. Ажилчдын оролцоог сайжруул
Ажилтан төвтэй компанийн брэндийг бий болгохоор зорьсон бол ажилчдын оролцоог дэмжих нь тухайн байгууллагын соёлын томоохон хэсэг болох ёстой. Ажилчдын оролцоог дэмжсэнээр ажилчдын бүтээмж, компанийн орлого дагаад нэмэгддэг.
5. Брэндийнхээ үнэ цэнийг түгээ
Шилдэг талентуудад ажлын сонголт арвин байдаг. Учир нь зах зээл тэднээс хамааралтай байх нь элбэг. Чадварлаг мэргэжилтнүүд ихэнхдээ нэр хүндтэй, нийтлэг үнэт зүйлтэй ажил олгогчийг сонгодог. Иймд та өөрийн брэндийн үнэ цэнийг тодорхой илэрхийлж байгаа эсэхээ дахиад нэг хараарай! Орчин үед ажил хайгчид бизнесийн боломжоос гадна байгууллагын алсын хараа, үнэт зүйл, ажлын орчин гэх мэт зүйлд нэлээдгүй ач холбогдол өгдөг болсон шүү дээ.
6. Байгууллагын өвөрмөц соёл, олон талт байдлаараа ялгар
Зонхилох ажил хайгчид "өнгөлөг" соёлтой, олон талт ажиллах хүчтэй байгууллагуудыг сонирхдог. Тэд ажлаа үр өгөөжтэйгөөр хэрнээ хөгжилтэй байдлаар хийхийг илүүд үздэг. Иймд ажил санал болгохдоо байгууллагын брэнд, ажиллах орчин, соёл, давуу тал гэх мэт зүйлсээ ухаалаг байдлаар дурдах нь чухал юм.
7. Good Workplace Awards -д материалаа илгээ
Хүний нөөцийн цогц платформ болох Нито технологи, инновацийн хүчийг ашиглаж, ажилд авах, ажилд орох, ажил хийх соёлыг эрс өөрчилж, хөдөлмөрийн бүхий л талбарт ил тод, тэгш шударга, эрүүл, хүн ёсны, шинэлэг орчин, соёлыг бүрдүүлэх зорилгынхоо хүрээнд GOOD WORKPLACE AWARDS -ыг 2 дах жилдээ зохион байгуулж байна.
GOOD WORKPLACE AWARDS -д шалгарснаар ажил олгогчийн брэндингээ нэмэгдүүлэх, Үндэсний хэмжээнд таниулах, хүндээ ээлтэй ажлын байрны соёлыг дэлгэрүүлэх, ажилтнуудынхаа идэвх санаачилга, тогтвор суурьшлыг нэмэгдүүлэх, бизнесээ хурдацтай өсгөх, инновацаар түүчээлэх гэх мэт давуу тал, үр өгөөжтэй байх болно.
Good Workplace Awards-д оролцсон компаниуд нийт 14 төрөлд нэр дэвшин, өрсөлддөг бөгөөд өнгөрсөн оны хувьд 100 гаруй байгууллагын материал дээр үндэслэн шилдэг ажил олгогчдыг шалгаруулж байсан. Шүүлтийг Төрийн бус байгууллагын, хараат бус шүүгчдийн бүрэлдэхүүн явуулдгаараа онцлог юм.