Барилга, хот байгуулалтын яамнаас 2022 онд танилцуулснаар Монгол Улсын цементийн жилийн хэрэгцээ 1.8 сая тонн байна.
Энэхүү хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж байгаа бөгөөд улс даяар зургаан цементийн үйлдвэр хангаж ирсэн. Саяхан Ховд эко цементийн үйлдвэр ашиглалтад орсноор нийтдээ долоон үйлдвэр цемент үйлдвэрлэдэг болж байна. Эл долоон үйлдвэрийн цемент үйлдвэрлэх дээд хүчин чадал нь жилд 4.5 сая тонн.
Тус үйлдвэр нь 1968 онд ашиглалтад орсон Дархан-уул аймагт үйл ажиллагаагаа явуулдаг. Жилд 180 мянган тоннын хүчин чадалтай.
1987 онд ашиглалтад орж, 2014 онд шинэчлэгдсэн. Сэлэнгэ аймгийн Сайхан суманд үйл ажиллагаагаа явуулдаг, жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай.
Монцемент Билдинг материалс ХХК
Дорноговь аймгийн өргөн суманд үйл ажиллагаагаа явуулдаг. 2015 онд ашиглалтад орсон. Жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай.
Төв аймгийн Сэргэлэн суманд үйл ажиллагаагаа явуулдаг. 2016 онд ашиглалтад орсон. Жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай.
Дорноговь аймгийн Даланжаргалан суманд үйл ажиллагаагаа явуулдаг. 2017 онд ашиглалтад орсон. Үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилд нэг сая тонн.
Налайх дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг, 2008 онд ашиглалтад орсон. Үйлдвэрлэлийн хүчин чадал 50 мянган тонн.
Ховд эко цемент үйлдвэр ХХК
2023 оны дөрөвдүгээр сард ашиглалтад орсон. Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулдаг. Жилд 280 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай.
Зарим цементийн үйлдвэрийн үйлдвэрээс гарч буй үнийг танилцуулъя.
Мөнхийн баян гал ХХК-ийн ууттай цемент нэг тонн нь 360 мянга, задгайгаар 325 мянга, ууттай цемент 50 кг нь 18 мянган төгрөгөөр үйлдвэрээс гарч байна. Мөн Мак Евро цемент ХХК-ийн цемент тонн нь 460 мянга байна. Цемент Шохой үйлдвэрийн хувьд гурван төрлийн цемент тонн нь 350-450 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.
БХБЯ-ны барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсээс гаргадаг үнийн харьцуулалтын судалгаагаар цементийн үнэ 2020 онд 20 хувиар өссөн, үүнээс хойш өсөөгүй, тогтвортой байгаа гэж мэдээлсэн.
Ингэж үнэ тогтвортой байгаа нь сайн талтай. Манай улс дээрх долоон үйлдвэрээр 4.5 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай ч 1.8 сая тонныг нь хэрэглэж байна. Зах зээлд нийлүүлэлт нь давуу байвал үнэ тодорхой хэмжээнд буурах, экспортод ч гарах боломжтой. Үйлдвэрүүд цементийн зах зээлээ бүрэн хангаж, бүр давуулан биелүүлж байгаа ч цементийн үнэ өндөр байна.
Нөгөө талаар манай улс нийтдээ 4.5 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай ч дотоодын хэрэгцээ 1.8 сая тул үүнд тааруулан дээд хүчин чадлаараа ажилладаггүйг үйлдвэрлэгчид хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, нэг сая тоннын хүчин чадалтай үйлдвдэр байлаа гэхэд дотоодын хэрэгцээндээ тааруулан ерөнхий төлөвлөгөөгөө гаргадаг байна.
Нөгөө талд цементийн зах зээлд төр ямар ч бодлогогүй хандсан нь илэрхий байна. Зах зээлээс хэт давсан олон үйлдвэр байгуулж, төрийн оролцоотой үйлдвэр нь бага үнээр хувийн хэвшлийнхнийгээ шахах, хэт давамгай тоглолт хийх дүр зураг харагддаг. Төрөөс зээл аваад эсвэл гаднын санхүүжилтээр үйлдвэр барьсан ч эргээд ханасан зах зээл дээрх зардлаа нөхөх боломж хязгаарлагдах эрсдэл ч цементийн салбарт байна.
Нэгэнт л бид 4.5 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай юм чинь тэр хэрээр ажиллаж, дотоодын хэрэгцээнээс илүүдсэн 2.5 сая тонн цементийг экспортлох шаардлагатай. Ингэснээр төлбөрийн тэнцэлд эергээр нөлөөлж, долларын ханш тодорхой хэмжээнд буурахад нөлөөлөх сайн талтай юм.