Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

МУИС сургалтын болон дотуур байрны төлбөрөө нэмлээ

МУИС сургалтын болон дотуур байрны төлбөрөө нэмлээ
Нийтэлсэн 2023 оны 4 сарын 13
Монгол Улсын Их сургуулийн удирдах зөвлөл хоёрдугаар сард хуралдаж, сургалт үйлчилгээ болон дотуур байрны төлбөрөө нэмсэн байна.
МУИС өмнө нь сургалтын төлбөрөө нэмэх шаардлагатай гэдгээ илэрхийлж байсан ч цар тахлын улмаас өрхийн эдийн засаг хүндрэлтэй байна гэх эсэргүүцэлтэй тулгарч байсан юм. Тэгвэл ирэх намраас МУИС-ийн оюутнууд сургалтын төлбөрөө дараах хүснэгтэд зааснаар төлнө.
2022 оны байдлаар МУИС-ийн ерөнхий суурийн хичээлийн төлбөр нэг багц цаг нь 98600, мэргэжлийн хичээлийн төлбөр 100-120 мянга байсан. Харин одоогийн нэмэгдлээр ерөнхий суурийн хичээлийн төлбөр нэг багц цаг нь 123300, мэргэжлийн хичээлийн төлбөр 119-136 мянга болон нэмэгдэж байгаа юм байна. Мөн дотуур байрны төлбөр тухайн байрнаасаа хамааран жилийн 700 мянга орчим байсан бол одоогийн нэмэгдлээр 900 мянга орчим болж байгаа аж.
undefined
undefined
undefined
undefined

Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн