Open iToim app
Нийтлэл | 2 мин уншина

ЗУРВАС:  Бадамжунай гэж өдөржин шуугисан шигээ юмны үнийн өсөлтөд анхаараад өгөөч

ЗУРВАС:  Бадамжунай гэж өдөржин шуугисан шигээ юмны үнийн өсөлтөд анхаараад өгөөч
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2023 оны 4 сарын 6
Манай редакцад нэгэн иргэнээс зурвас ирснийг хүргэж байна. 
“…Улс даяараа л Т.Бадамжунай гэх хүнийг гадаадаас баривчилж авчирсныг бүтэн өдөржин шуугилаа. Засгийн газар авлигатай тэмцэх ажиллагааны хүрээнд “их том” авлигачийг авчирсан гэж мэдээлж байна. Авлигатай тэмцэж, авлигачийг авчирсан нь сайн байна. Гэхдээ нэрийг нь ч, зүсийг нь ч мэдэхгүй мань мэтэд падлий алга. Эрх мэдэлтнүүдэд чухал байх, мэдэхгүй. Өнөөдөр нэг хүний асуудал гэхээс илүү нийтийн аж амьдралын асуудалд ингэж анхаарал хандуулж, шийдэл гаргаасай гэж бодох юм. Жишээ нь, юмны үнийн өсөлтийг яах вэ. Цалин, тэтгэвэр нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй атал юмны үнэ улам л өсөөд байна. Өдөр тутмын хүнсний хэрэглээ болох мах, сүү, гурил будаа, саяхан цахилгааны төлбөр хүртэл өслөө. Хятад нь хилээ нээлээ, цар тахал намжиж байгаа ч юмны үнэ буурахгүй, өсөөд л байна. Гар дээрээ авдаг хэдэн төгрөг нь цаас болж, туйлдах шинжтэй. Байрны зээлд хамрагдана гэдэг мөрөөдөл боллоо. Хурааж, хуримтлуулах боломж ч алга. Энэ мэтээр нийтийн аж амьдрал улам л доройтлоо. Өдрийн амьжиргаагаа залгуулж яваа энгийн иргэдэд юмны үнийн өсөлт л том асуудал болоод байна даа. Бадамжунай гэж өдөржин шуугина, тэрийг барилаа, хорилоо гэж нийгмийн анхаарлыг татдаг шигээ юмний үнийн өсөлтийн талаар өдөржин шуугиж, анхаарал хандуулаач. Өнөөдөр монголчууд бид асуудлын мөн чанарт, агуулгад анхаарахгүй, хов жив хэлбэрт л анхаараад байх шиг…” гэжээ.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн