Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Г.Мөнхбаяр: Гурван настай хүүгийн шулуун гэдэс хавагнасан, цус хурсан

Г.Мөнхбаяр: Гурван настай хүүгийн шулуун гэдэс хавагнасан, цус хурсан
Нийтэлсэн 2023 оны 3 сарын 10
Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулсан гурван настай хүүгийн бие хүнд байна. Хүүг зодсон этгээд нь өмнө нь ял шийтгэл эдэлж байсан гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр "Гэмтлийн эмнэлгээс гурван настай хүүхэд гэмтэлтэй, ухаангүй ирлээ гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн. 2023 оны гуравдугаар сарын 6-аас Баянгол дүүргийн хотхонд гурван настай эрэгтэй Б нь бусдад зодуулж, гуравдугаар сарын 8-нд ГССҮТ-д ухаангүй ирж, эмчлүүлж байна. Шалгалтын явцад ээж Л-ын хамтран амьдрагч Э нь 3-6 настай хүүхдүүдийг хараад үлдэхдээ гурван настай Б-г зодсон байж болзошгүй. Гурван настай хүүг ээж болон хамтран амьдрагч нар нь эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна. Ингээд хамтран амьдрагч зугтсан учир цагдаагаас эрэн сурвалжилж, Э-г олж баривчилж цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорт хүргүүллээ.
Хүүгийн биеийн байдал хүнд, ухаангүй байгааг эмнэлгийн байгууллагаас мэдээлсэн. Цагдаагийн байгууллагаас гэмтлийн зэргийг тогтоолгохоор шинжээч эмч ажиллуулж байна. Сэжигтэн Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6.2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/ заасан ял эдэлж байсан. Энэхүү хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1, 12.1.4-т зааснаар яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн.
Шинжээч эмчийн урьдчилсан дүгнэлтээр, мөч нь 1-5 хоносон цус хуралттай, шулуун гэдэс хавагнаж, цус хурсан, гавал тархинд цусан хараа үүссэн, хүзүүний гуравдугаар нугалам хугаралтай байна" гэлээ.
Шулуун гэдэс нь хавагнасан байдлаас харвал хүүг хүчирхийлсэн байх магадлалтай юм байна. Шинжээчид үргэлжлүүлэн ажиллаж байгаа аж.
Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн