АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай харилцах харилцаагаа онцолж, “Энэ дэлхий дээр Кимийн дуртай ганц хүн нь би” гэж мэдэгджээ.
Түүнээс Хойд Солонгос хэдийнэ цөмийн зэвсэгтэй болсон байхад Иран яагаад цөмийн хөтөлбөрөө хөгжүүлж болохгүй талаар асуухад Трамп өмнөх Ерөнхийлөгч Жо Байденыг буруутгасан байна.
Трамп “Ким бол миний найз. Тэр Трамп гэдэг хүнд л дуртай. Түүний таалалд нийцдэг хүн тийм олон биш. Энэ дэлхий дээр түүний дуртай ганц хүн нь би. Би ч бас түүнд дуртай” хэмээн хэлжээ.
Мөн Ким Жон Ун өөрийг нь хүндэлдэг учраас өөрийнх нь ерөнхийлөгч байх хугацаанд түүнд асуудал гарахгүй гэж Трамп мэдэгдсэн байна.
Трамп Ким Жон Унтай дахин уулзах хүсэлтэй байгаагаа өмнө нь хэд хэдэн удаа илэрхийлж байсан. Тэрбээр энэ оны сүүлээр АПЕК-ийн уулзалтад оролцохоор Хятадад айлчлах бөгөөд энэ үеэр Ким Жон Унтай уулзалт зохион байгуулахыг туслахууддаа үүрэгдсэн гэх мэдээлэл гарчээ.