Узбекистаны Самарканд хотод болж буй 46 дахь ФИДЕ-гийн Шатрын олимпиад үргэлжилж байна. Энэ сарын 16-27-нд зохион байгуулж буй тус тэмцээнд Монгол Улс эрэгтэй, эмэгтэй багийн бүрэлдэхүүнээр оролцож байгаа юм. Тэмцээн нийт 11 өрөгтэй, Швейцарь системээр явагдаж байна.