“Айчи-Нагояа-2026” Азийн наадмын боксын тэмцээнд Үндэсний шигшээ багийн тамирчин О.Есүгэн ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарлаа.Эмэгтэйчүүдийн -51 кг-ын жинд өрсөлдөж буй О.Есүгэн Пакистаны боксчин Мариа Риндтэй тулалдаж хажуугийн шүүгчдийн 5:0 гэсэн саналаар ялж, шигшээ наймд шалгарлаа. Түүний хувьд энэ сарын 28-нд БНХАУ-ын тамирчин, Олимп, Дэлхий, Азийн наадмын аварга Ву Юүтэй шөвгийн наймд тулалдах хуваарь гарчээ.О.Есүгэн өмнө нь “Ханжоу-2022” Азийн наадамд хүрэл медаль хүртэж байсан. Тэрбээр тус тэмцээний шөвгийн наймд дэлхийн хошой аварга Казахстаны Назым Кызайбайг 4:0-ээр ялж, улмаар медалийн болзол ханган “Парис-2024” олимпын эрхээ авсан юм.Мөн О.Есүгэн “Парис-2024” олимпын наадамд -50 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн оролцсон ба түүнээс өмнө 2022, 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан тавдугаар байр эзэлж байсан.Энэ удаа тэрээр Азийн наадмын өмнөх амжилтаа ахиулахын төлөө рингэнд гарч байна.