Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Дөрөв дэх хүүхдээ төрүүлээд сар болоод материалаа бүрдүүлж, "Эхийн алдар" одон авах боломжтой боллоо

Дөрөв дэх хүүхдээ төрүүлээд сар болоод материалаа бүрдүүлж, "Эхийн алдар" одон авах боломжтой боллоо
Нийтэлсэн 2026 оны 5 сарын 30
УИХ-ын чуулганы баасан гарагийн үдээс өмнөх хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцэслэн баталлаа. Ингэснээр ээжүүд 0-1 насанд эндсэн хүүхдээ одонгийн хүүхдийн тоонд хамруулах эрхзүйн орчин бүрдэж байгаа юм.
Хуульд "Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсгээс “бага хүүхэд нь 1 нас хүрсэн” гэснийг, 3.2 дахь хэсгээс "бага хүүхэд нь 1 нас хүрэхэд", "байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас", "1 ба түүнээс дээш настай" гэснийг тус тус хассугай. Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэжээ.
Хуулийн хэрэгжилтэд хамрагдах хүсэлтэй эхчүүд хүсэлтээ гаргаж, бичиг баримтаа бүрдүүлж өгснөөр одонгоо авах юм. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 27 мянган ээж "Эхийн алдар II", "Эхийн алдар I" одонг 10 мянган эх авна гэсэн тооцоолол гаржээ.
Мөн заавал хүүхэд нь нэг нас хүрсний дараа алдарт эхийн одон авдаг зохицуулалтыг халж буй. Өөрөөр хэлбэл, дөрөв дэх хүүхдээ төрүүлээд нэг сар болж байгаа эх материалаа бүрдүүлж, одон авах боломжтой.
Ташрамд дурдахад, "Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ онд улсын хэмжээнд 12,306 ээж Алдарт эхийн одон авчээ.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн