Open iToim app
Нийслэл | 2 мин уншина

Б.Пүрэвдагва: Туул голд шумбаж өссөн хүний хувьд энэ мега төсөл явах ёстой. Гэхдээ...

Б.Пүрэвдагва: Туул голд шумбаж өссөн хүний хувьд энэ мега төсөл явах ёстой. Гэхдээ...
Нийтэлсэн 2026 оны 5 сарын 26
НИТХ-ын төлөөлөгчдийн 92.3 хувийн саналаар Б.Пүрэвдагвыг нийслэлийн Засаг даргаар томилохыг дэмжсэн. Нийслэлийн Засаг даргаар томилогдсон Б.Пүрэвдагва хэвлэлд байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Улаанбаатарын иргэний хувьд хотын болохгүй асуудлуудыг шийдэх хүсэлтэй. Иргэд нь туйлдаж, улс төрийн хямралаас залхаж байна. Автомашин биш хүн төвтэй хотыг бий болгоно гэсэн зорилготой байгаа. Ингэж ажиллах явцдаа иргэндээ ойр шударга, ил тод, нээлттэй, хариуцлагатай, хурдтай байх зарчмыг баримтална. Цаг хугацааны хувьд давчуу байгаа учраас өвөлжилтийн бэлтгэл ажил руу орох шаардлагатай. Араас нь баяр наадам болон үерийн ус, суваг шуудуутай холбоотой ажлуудыг хийнэ.
Мөн иргэдийн эргэлзээтэй байгаа мега төслүүдийг шат дараалалтай шийдэх болно. Ажилтай холбоотой жижиг асуудлыг ч нээлттэй хуваалцана. Өнөөдрийн жижиг ажлуудаа шийдэж чадахгүй байвал цаашдын мега төслүүд ч эргэлзээтэй. Туулын хурдны замын төсөл дээр эргэж харах шаардлагатай. Байгаль эхийг эвдэж байж энэ том төслийг хэрэгжүүлж болохгүй. Туул голд шумбаж өссөн хүний хувьд энэ мега төсөл явах ёстой. Гэхдээ байгаль орчноо эвдэж болохгүй гэсэн зарчим баримтална.
Олон хулгайтай холбоотой асуудлууд өнгөрсөн хугацаанд нэлээдгүй гарсан. Хэрвээ ямар нэгэн байдлаар иргэдийн татварын мөнгөнөөс холбогдох хүмүүс нь хувийн ашиг сонирхлоор гаргуулсан тохиолдолд “ямар ч хайргүйгээр шийднэ” гэдгээ улстөрчид болон журмын нөхдөдөө хэлье. Улстөрч, журмын нөхдөдөө хэлэхэд над руу нэг ч ашиг сонирхол шингэсэн дуудлага, мессеж битгий бич. Би завгүй байх болно.
Зургаадугаар сар гаргаад төсөв тодотгохоос өөр арга байхгүй. Дайны нөхцөл байдалтай холбоотой түлшний үнэ өсчихлөө. Маш тогтворгүй нөхцөл байдалд байна. Зуны улиралд томоохон бүтээн байгуулалтаа явуулахын тулд тодотгохоос өөр аргагүй.
Би Ерөнхийлөгчийн том охинтой амьдарч байсан нь үнэн. Гэхдээ энэ 11 жилийн өмнөх асуудал. Одоо аль, аль нь тус тусдаа гэр бүлтэй тул залуу гэр бүлүүдийн амьдралд хүндэтгэлтэй хандаарай. Би зургаадугаар сарын 18-нд эхнэртэйгээ хуримаа хийх гээд төлөвлөсөн байснаа энэ ажлаас болоод хойшлуулчихлаа. Амьдралынх нь хамгийн гоё мөчийг хойшлуулсандаа ханиасаа уучлал хүсье" гэлээ.
 
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн