Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Төв Хятадын Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Талууд мэдээлэл технологи, шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо.