АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногт БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэр Тайванийн асуудлыг хэлэлцэх магадлалтай гэж АНУ мэдэгдлээ.АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Тайвань нь хоёр орны ярианы гол сэдвүүдийн нэг байх магадлалтай гэж хэлсэн байна.Тэрбээр “Тайвань яригдах нь тодорхой, энэ асуудал үргэлж яригддаг. Хоёр улс аль аль нь дэлхийн энэ бүс нутагт тогтворгүй байдал үүсэх нь хэнд ч ашиггүй гэдгийг ойлгож байгаа. Тайвань болон Энэтхэг-Номхон далайн бүсэд ямар нэгэн тогтворгүй байдал бий болохыг бид хүсэхгүй байна” гэжээ.Дональд Трамп тавдугаар сарын 14-15-нд Бээжин хотод айлчлахаар төлөвлөсөн байна.БНХАУ Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг бөгөөд ардчилсан засаглалтай тус аралд сүүлийн үед цэргийн дарамт шахалт нэмэгдэж байгаа юм. Харин АНУ нь Тайванийн хамгийн чухал олон улсын түнш, зэвсэг нийлүүлэгч хэвээр байгаа бөгөөд энэ байдал нь Бээжингийн байнгын эсэргүүцлийг дагуулдаг.