Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Голомт банкны “IT Internship 2026” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Голомт банкны “IT Internship 2026” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2026 оны 5 сарын 5
Голомт банкнаас 22 дахь жилдээ зохион байгуулж байгаа дадлагажигч оюутны “IT Internship 2026” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. Энэхүү хөтөлбөрт мэдээллийн технологийн бүхий л чиглэлээр суралцаж буй 3, 4-р курсийн оюутнууд хамрагдахад нээлттэй бөгөөд зуны 3 сарын турш үргэлжлэх хөтөлбөрийн хүрээнд оюутнуудад дараах боломжийг олгож байна.
undefined
  • Банканд хэрэгжиж буй технологи, бизнесийн бодит төслүүдэд цалинтай ажиллах;
  • Дадлагын турш зөвлөх, чиглүүлэх туршлагатай мэргэжилтнүүдээс суралцах (менторшип);
  • Долоо хоног бүр мэргэжлийн болон soft skill сургалтуудад хамрагдах;
  • Энтерпрайз түвшний систем, технологи дээр ажиллаж, туршлага хуримтлуулах;
  • Дата анализ, дэд бүтэц, систем автоматжуулалт, программ хөгжүүлэлт, UI-UX, RPA зэрэг олон чиглэлд бодит төслүүдэд ажиллах;
  • Спортын болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцох;
  • Гүйцэтгэлээс хамаарч банканд үргэлжлүүлэн ажиллах;
  • Голомт банкны 2026 оны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой.
“IT Internship 2026” хөтөлбөрийн хүрээнд Голомт банк 2026 оны 5-р сарын 10-нд нээлттэй өдөрлөг зохион байгуулна. Уг өдөрлөгийн үеэр Голомт банкны туршлагатай мэргэжилтнүүд хөтөлбөрт оролцогчдод сонирхолтой сэдвүүдээр илтгэл танилцуулах юм.
undefined
Иймд оюутнууд та бүхнийг 5-р сарын 4-7-ны өдрүүдэд бүртгэлээ баталгаажуулж, 5-р сарын 10-ны өдөр зохион байгуулагдах өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн энэхүү өдөрлөгт мэдээллийн технологийн чиглэлийн 1, 2-р курсийн оюутнууд хамрагдаж, илтгэлүүд сонсох, карьер зөвлөгөө авахад нээлттэй.
Сайн сайхныг санхүүжүүлнэ
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн