Bloomberg-ийн мэдээлснээр ОХУ-ын Уралс төрлийн түүхий нефтийн үнэ өнгөрсөн долоо хоногт баррель нь 116 ам.долларыг давж, 2013 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ. Дөрөвдүгээр сарын 2-нд Балтын тэнгисийн Приморск боомтоос ачигдсан Уралс нефть баррель нь 116.05 ам.доллараар зарагдсан бол Хар тэнгисийн Новороссийск боомтоос гарсан ачаа 114.45 ам.долларт хүрснийг эх сурвалж мэдээлжээ.