МАН-ын Бага хурлын үеэр намын дарга Н.Учрал УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, А.Амундра, Н.Тавинбэх нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж мэдэгдсэн. МАН-ын дүрмээр намын гишүүнчлэлээс хасах, эсэх асуудлыг намын Хяналтын ерөнхий хороо хэлэлцэн шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, дээрх хүмүүсийг намын гишүүнчлэлээс хасах асуудлыг Хяналтын хороо албан ёсоор хэлэлцэн, шийдвэр гаргана гэсэн үг. Тэгвэл Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх А.Амундраа нарыг намын гишүүнчлэлээс чөлөөлөх намын даргын хүсэлтийг хэзээ хэлэлцэхийг МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга П.Мөнхтөрөөс тодруулахад "Асуудал процессын дагуу явж байгаа. Ярилцлага өгөх боломжгүй, утсаар мэдээлэл өгөхгүй" гэсэн юм. Тиймээс МАН-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад "Одоогоор Хяналтын ерөнхий хороо хуралдана гэсэн зүйлгүй" байна гэсэн юм. Хяналтын ерөнхий хороо хуралдаж тогтоол гаргаж байж дээрх хүмүүсийг намын гишүүнчлэлээс чөлөөлсөнд тооцно. МАН-ын дүрэмд: