23 дах удаагийн хөлбөмбөгийн ДАШТ энэ оны зургаадугаар сарын 11-ээс долдугаар сарын 19 хүртэл үргэлжилнэ. Нийт 48 орны багууд өрсөлдөх ба АНУ, Мексик болон Канад улсууд хамтран зохион байгуулж, тоглолтууд 16 стадионд зэрэг явагдана.Кюрасао улс түүхэндээ анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шалгарсан билээ. Кюрасао улсын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Дик Адвокаат энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө албан тушаалаасаа буулаа. 78 настай Нидерландын мэргэжилтэн тэрээр уг шийдвэрийг охиныхоо эрүүл мэндийн шалтгааны улмаас гаргасан байна.Дик Адвокаат “Дасгалжуулагчийн минь замнал дахь хамгийн онцлох үйл явдлуудын нэг нь Кюрасао улс түүхэндээ анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шалгарсан явдал. Гэвч надад гэр бүл хөл бөмбөгөөс илүү чухал” хэмээжээ.Түүний оронд Нидерландын дасгалжуулагч Фред Рюттен Кюрасао улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон байна. Фред Рюттен өмнө нь Нидерландын ПСВ Эйндховен болон Фейеноорд клубүүдийг удирдаж байсан туршлагатай.