Улаанбурхан өвчин нь маш өндөр халдварлах чадвартай халдварт өвчин бөгөөд нэг халдвартай хүн дунджаар 12–18 хүнд халдвар тараах эрсдэлтэй юм. Дархлаа тогтоогүй бага насны хүүхдүүд өвчлөх нь элбэг бөгөөд уушгины хатгаа зэрэг хүндрэл үүсч, амь насаа алдах харамсалтай тохиолдлууд бүртгэгдсээр байна.
Эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс нийт хүн амын 95-аас дээш хувь нь дархлаатай болсноор сүргийн дархлаажуулалт хангагдаж, хүүхдүүдийг хүндрэл, эндэгдлээс хамгаалах боломжтойг онцолж байна.