Тэрээр 1995 оны гуравдугаар сарын 25-нд төрсөн. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат бөх, улсын харцага Б.Зоригтбаатар эгэл жирийн малчны хүү сумын сургуулийнхаа үндэсний бөхийн дугуйланд бүртгүүлж, аймгийн аварга шалгаруулах өсвөрийн барилдаанд зодоглосон нь өнөөдрийн амжилтад хүрэх эхлэл болсон гэдэг. 2013 онд сумын заан болсон бол 2016 онд бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн цэргийн цол хүртсэн. Дараа жил нь 2017 онд Архангай аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн аймгийн харцага цол хүртсэн.


