Боловсролын зээлийн сангийн гүйцэтгэх захирал О.Сийлэгмаатай ярилцлаа.-Боловсролын зээлийн сангийн төлөгдөөгүй зээлийн талаар мэдээллийг өгөөч. Хэдэн тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна вэ?-Он гарснаас хойш гадаад, дотоодын сургуульд сурсан иргэдийн бүх төлөгдөөгүй зээлийг Монголбанкны зээлийн мэдээллийн сан руу шилжүүлсэн. Ойролцоогоор 14 мянга орчим иргэний 300 гаруй тэрбум төгрөгийн зээлийн мэдээллийг дөрөвдүгээр сард Монголбанк руу нийлүүлсэн.2024 оны сүүлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд нийт зээлийн эргэн төлөлт сайжирсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зээлийн эргэн төлөлт 80 хувийн өсөлттэй байна. Өнгөрсөн жилийн өдийд гурав орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлт байсан бол өнөөдрийн байдлаар 7 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна.Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард БЗС-аас олгох санхүүжилтийн холбогдох журмыг шинэчлэн батлуулсан. Шинэчилсэн журамд багагүй өөрчлөлт орсон. 2025 оны гадаадад суралцагсдын сонгон шалгаруулалтыг 100 хувь цахимаар зохион байгуулахаар болсон. Өнгөрсөн сард шалгаруулалтынхаа системийг нээсэн. 30 хоногийн хугацаанд иргэдийн материалыг цахимаар авна.