Бээжингийн Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын 30 жилийн ойн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулав. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань-ийн бичсэн нийтлэлийг хүргэж байна. Дэлхий дахины эмэгтэйчүүдийн хувьд гуравдугаар сар бол онцгой утга агуулгатай байдаг. Учир нь бид гуравдугаар сарын 8-нд өөрсдийн баяр болох “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэдэг ач холбогдолтой. Энэ жилийн “гуравдугаар сарын 8” нь дараах онцлогтой: Энэ жил Бээжингийн Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулагдсан болон “Бээжингийн тунхаглал”, “Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр” батлагдсаны 30 жилийн ой (Бээжин+30) тохиож байна. Өнгөрсөн жилээс эхлэн “Beijing+30” нь дэлхий даяар эмэгтэйчүүдийн хүрээнд идэвхтэй хэлэлцэгдэж байгаа сэдэв болсон. Бээжингийн Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт нь дэлхийн эмэгтэйчүүдийн хөгжлийн түүхэн дэх чухал үйл явдал болсон бөгөөд улам олон улс оронд эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх, хүйсийн эрх тэгш байдал нь нийгмийн хөгжлийн зайлшгүй хэсэг гэдгийг таниулсан юм.Сүүлийн 30 жилийн хугацаанд, Хятадын эмэгтэйчүүдийн үйл хэрэг түүхэн амжилтад хүрсэн. Энэ жилийн эхний хоёр сард гэхэд л, Хятадын эмэгтэй тамирчид Азийн өвлийн наадмаас улсынхаа алтан медалийн талаас илүү хувийг авлаа. “Z үеийн” хиймэл оюун ухааны салбарын авьяаслаг эмэгтэйчүүд тэсрэлт хийгээд буй Deepseek том моделийг хөгжүүлэх гол судалгаа, хөгжүүлэлтэд оролцсон. Хятадын шинжлэх ухаан, технологийн ажилчдын 45.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Хоёрдугаар сарын 24-нд, Хятадын анхны эмэгтэй сансрын нисгэгч Лю Ян НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн эмэгтэйчүүдийн асуудлаарх дээд түвшний симпозиумд Хятад Улсыг төлөөлөн үг хэлж, шинэ эриний Хятадын эмэгтэйчүүдийн үйл хэргийг өндөр чанартай хөгжүүлэх үзэл баримтлал, ололт амжилтыг танилцуулсан. Харин Хятадын гурав дахь эмэгтэй сансрын нисгэгч, анхны эмэгтэй сансрын инженер Ван Хаозе одоо Хятадын сансрын станцад судалгаа хийж байна. Яг энэ цаг мөчид, эмэгтэй төлөөлөгчид “Хоёр чуулган”-д оролцож, Хятадын улс төрийн чухал асуудлыг хэлэлцэж байна. Одоогийн БХАТИХ-ын 26.54%, Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний Хорооны гишүүдийн 22.4%-ийг эмэгтэйчүүд эзэлж, түүхэн дээд амжилт тогтоож байна. 14-р таван жилийн төлөвлөгөө гарснаас хойш, Хятад Улс