Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр яамаа төвийн бүс рүү нүүлгэх асуудлыг танилцуулжээ.
Ингээд Засгийн газраас Хүнс, хөдөө аж ахуйн яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэх шийдвэрийг гаргажээ.
УИХ-аас мөн тус яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэх асуудлыг хэлэлцээд дэмжсэн билээ.