Төрийн албаны зөвлөлөөс дараах шийдвэрийг гаргажээ. Хууль бус томилгоог хүчингүй болголооЭрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр иргэнийг сонгон шалгаруулалт, дүгнэлтгүйгээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийг зөрчиж байгаа талаар иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр Төрийн албаны зөвлөл хяналт шалгалт явууллаа.Төрийн жинхэнэ албанд, төрийн албаны сонгон шалгаруулалт, дүгнэлтгүйгээр томилсон нь намын гишүүнчлэлээс түдгэлзээгүй иргэнийг төрийн захиргааны албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэж Төрийн албаны зөвлөл үзэв.Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг Төрийн албаны тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн дагуу чөлөөлж, тухайн албан тушаалын сул орон тоог хуулийн дагуу нөхөх мэдэгдлийг Төрийн албаны зөвлөл хүргүүлснээр тухайн иргэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж хуулийн хэрэгжилтийг хангасан байна.