Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасан талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа.Ерөнхийлөгчийн зарлиг:-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад Монгол Улсын хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэх “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх цогц хөтөлбөр гарган ажиллахыг чиглэлээ болгох.-Жил бүр ДНБ-ий нэгээс доошгүй хувийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын тодорхой хувийг байгальд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлд ажиллах.-Ойн салбарын бодлого үйл ажиллагааг зохицуулах Ойн агентлагийг сэргээн байгуулах. Улсын төсвийн дагалдах хуулиар тус агентлагийг сэргээн байгуулах санхүүжилтийг тусгах.-Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан ойн ААН-үүдийг байгуулж, санхүүгийн зохистой механизмыг бүрдүүлэх. Монгол Улсын хэмжээнд үрсэлгээ, мод үржүүлгийн ААН-үүд үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнийг сонгодог утгаар нь ойн аж ахуй нэгж болгон дэмжлэг үзүүлэх.