Дэлхий | 1 мин уншина

iPhone 16 нарийхан хүрээ, том дэлгэцтэй болно

iPhone 16 нарийхан хүрээ, том дэлгэцтэй болно
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 29
“Apple” удахгүй гарах “iPhone 16” цувралынхаа хүрээг багасгахаар төлөвлөж байгаа аж.
Солонгосын “Sisa Journal”-д мэдээлснээр “Apple” нь BRS хэмээх шинэ дэлгэцийн технологийг ашиглаж байгаа бөгөөд энэ нь “Samsung”, LG, BOE зэрэг ханган нийлүүлэгчдэд дэлгэцийн эргэн тойрон дахь хүрээний хэмжээг багасгах боломжийг олгосон юм. Зах зээлийн судалгааны “Omdia” фирмээс иш татсан тайланд Pro загваруудын аль аль нь нарийхан хүрээний ачаар дэлгэцийн хэмжээ нь 0.2 инчээр нэмэгдэх болно гэж тэмдэглэжээ.
“iPhone 16 Pro” нь 6.3 инчийн OLED дэлгэцтэй байх бол Макс хувилбар нь 6.9 инчийн дэлгэцтэй байх аж. Японы “Sharp” компани “Aquos Crystal” ухаалаг гар утсаараа нимгэн хүрээний чиг хандлагыг эхлүүлсэн бол “Xiaomi”-ийн MIX болон Vivo-ийн NEX цуврал утаснууд нь хүрээгүй форматтай болсон. Гэвч хүрээ багасах тусам эдэлгээ, чанга яригчийн гаралтад сөргөөр нөлөөлсөн. Нарийхан хүрээтэй байхын тулд “Apple” “iPhone 16”-ийн дотоод угсралтад яг ямар өөрчлөлт оруулсан нь тодорхойгүй байна.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн