Спорт | 1 мин уншина

“Миягино” дэвжээ “Исэгахама”-тай нэгдэж, Хакүхо туслах ояката боллоо

“Миягино” дэвжээ “Исэгахама”-тай нэгдэж, Хакүхо туслах ояката боллоо
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 29
Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан өчигдөр болж, “Миягино” дэвжээний талаар хэлэлцлээ.
Зөвлөлөөс тус дэвжээг хааж, ояката, бөхчүүдийг нь “Исэгахама” дэвжээнд шилжүүлэх шийдвэр гаргалаа. “Хочи ньюс”-ийн мэдээлснээр “Миягино” дэвжээг хэр удаан хугацаанд хаах талаар тодорхой шийдэл гараагүй аж. Гэхдээ башё бүрийн дараа холбоонд тайлан гаргах ёстой болжээ. “Исэгахама” дэвжээтэй нэгдэх шийдвэр гарсны дараа “Миягино”-гийн таван бөх зодог тайлах болсноо зарлалаа. 45 түрүүлж, сүмо бөхийн бараг бүх дээд амжилтыг эзэмшсэн их аварга Хакүхо ийнхүү туслах ояката болох нь.
“Исэгахама” дэвжээнд 73 дахь аварга Тэрүнофүжи харьялагддаг бөгөөд тэрээр зодог тайлаад уг дэвжээг өвлөн авах ажээ. Сүмогийн холбооноос “Миягино дэвжээг бүрмөсөн хаасан хэрэг биш. Миягино ояката хичээж зүтгэн, сайн багш болоосой гэж бид хүсэж байна. Хоёр ёкозүна төрүүлсэн Исэгахама оякатагийн удирдлага дор тэр сайн хүмүүжих болно” гэж мэдэгдсэн байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн