Спорт | 1 мин уншина

Азийн аваргад оролцож буй Монголын баг өнөөдөр тоглоно

Азийн аваргад оролцож буй Монголын баг өнөөдөр тоглоно
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 29
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад болж байна. Тус тэмцээнд манай улсын эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр хэсгийн тоглолтоо хийнэ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн шигшээ баг 15:35 цагт эхний тоглолтоо Малайзтай, хэсгийн сүүлийн тоглолтыг 18:30 цагаас Филиппинтэй хийхээр болсон. Эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнд О.Хулан, Ө.Индра, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам нар багтсан юм.
Тэгвэл эрэгтэйчүүдийн шигшээ баг 14:40 цагаас Шри Ланктай, 19:20 цагт Тайландтай тоглох хуваарьтай байна. Шри Ланкчууд урьдчилсан шатнаас Солонгосын хүчтэй багийг хожиж хэсгийн тоглолтод оролцох эрхээ авсан юм. Монголын багийн ахлагчаар А.Анандыг сонгосон бол бүрэлдэхүүнд А.Азбаяр, С.Биндэръяа, Ч.Тэмүүлэн нар багтсан билээ.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн