Зочин | 2 мин уншина

"The Hu" хамтлагийн шүтэн бишрэгч тэдэнтэй адил шивээс хийлгэхээр Монголд иржээ

"The Hu" хамтлагийн шүтэн бишрэгч тэдэнтэй адил шивээс хийлгэхээр Монголд иржээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 29
Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан монгол рок буюу Хүннү рок урсгалаар дуулдаг "The Hu" хамтлагийн шүтэн бишрэгчид дэлхий даяар бий болжээ. Зарим гадаад иргэн Монголыг "The Hu" хамтлагаар дамжуулан таньдаг, мэддэг, сонирхдог болсон байна. Тэдний нэг, "The Hu" хамтлагийн шүтэн бишрэгч Испани Улсын иргэн Виктор “The Hu”-гийн шивээсийг хийлгэхээр Монгол Улсад хоёр дахь удаагаа ирсэн үеэр манай баг цөөн хором ярилцлаа.
undefined
Испани улсын иргэн Виктор “Би "The Hu" хамтлагийн дуунуудад үнэхээр дуртай. Анх Wolf totem болон Yu Ve Yu Ve дууг нь сонсож байсан. Дуунуудаас нь маш их эрч хүч авдаг. Энергитэй хамтлаг юм шиг санагддаг.  Анх "The Hu" хамтлагийн шивээсийг Монголын артист Бандга хийснийг мэдээд инстаграмаар холбогдож Монголд ирсэн. Эхний удаад 2023 оны долдугаар сард ирж зүүн гарын шивээсээ хийлгэсэн. Харин энэ удаа Монголд ирээд долоо хонож байгаа бөгөөд баруун гарын шивээсээ хийлгэсэн. "The Hu" хамтлагийнхнийг ирээдүйд Монголыг түүх, соёлын талаар илүү их уран бүтээл хийгээсэй гэж хүсэж байна” гэлээ.
Артист М.Бат-Ирээдүй
Артист М.Бат-Ирээдүй
Монгол шивээсийг дэлгэрүүлэгч Артист Бандга: Анх надтай инстаграмаар "The Hu" хамтлагийн шивээсийг хийлгэмээр байна гэж холбогдсон. Тэр үед арай ч тэр холоос ирэхгүй байлгүй дээ гэж бодож байсан. Гэтэл долдугаар сарын 13-нд "би ирчихлээ" гээд холбогдсон. Тухайн үед зүүн гартаа "The Hu" хамтлагийн дуучин Жаяагийнхтай ижил шивээс хийлгээд буцсан. Харин энэ удаад дахин ирж баруун гартаа шивээс хийлгэлээ. Дан ганц энэ тохиолдол ч биш бусад Америк, Австрали, Бразилаас “The Hu”-гийн шивээсийг хийлгэе гэж хүмүүс ирдэг.
Өмнө нь Монгол гэхээр л Чингис хаан гэдэг байсан. Харин одоо бол яалт ч үгүй "The Hu" гэж бахархалтайгаар хэлдэг болсон. Цаашлаад "The Hu" хамтлаг бол Монголын аялал жуулчлалын салбарт маш их нөлөө үзүүлж байна. "The Hu" хамтлагийн хүч Монгол Улсад нөлөөлөөд эхэлсэн. Үнэхээр их бахархаж байна.

iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн