Факт | 1 мин уншина

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зогсож байсан машины араас мөргөж, нэг иргэн амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зогсож байсан машины араас мөргөж, нэг иргэн амиа алджээ
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 29
Зам тээврийн ослын улмаас нэг иргэн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэр "Хонхор"-ын замд энэ оны өнөөдөр өглөө "Tоёота приус" маркийн автомашин замын зорчих хэсэг дээр зогсож байсан "Hongyan" маркийн ачааны автомашины араас мөргөж зорчигч гэмтэж, жолооч нас барсан харамсалтай осол гарчээ. Уг ослын асуудлаар мөрдөн шалгах ажиллагааг цагдаагийн байгууллага явуулж байгаа аж.
Иймд жолооч та;
-Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах;
-Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;
-Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд  аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах;
-Зорчих хэсгийг чөлөөлөх;
-Ослын зогсолтын тэмдэг байршуулах;
-Бусдад энэ талаар шаардлага тавьж, сэрэмжлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлж, хамтран ажиллахыг хүсье.
Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн