Спорт | 1 мин уншина

Т.Санчир аварга болоогүй ч "Аваргуудын лиг"-т хүч үзэхээр болов

Т.Санчир аварга болоогүй ч "Аваргуудын лиг"-т хүч үзэхээр болов
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 28
Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн финалд шалгарсан хоёр баг ирэх сард Азийн аваргуудын лигт тоглохоор болсон. Тус тоглолт ирэх сарын 3-7-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын “Юү Жи Арена”-д болох хуваарьтай.
Тэгвэл манай улсаас оролцох Хасын Хүлэгүүд баг Т.Санчираар хүч зузаатгажээ. Түүний хувьд 2023-2024 оны Үндэсний дээд лигт Налайх Бизоноос тоглож, аваргын цомыг алсаас харж үлдсэн юм.
Хэдийгээр аварга болоогүй ч тэрээр хуучин багтаа буюу Хасын Хүлэгүүд багтай Азийн аваргуудын лигт өрсөлдөхөөр болсон гэдэг нь ФИБА-ийн албан ёсны сайт дээр ил боллоо. Харин одоо тус багийн зүгээс Т.Санчирыг нэгтгэсэн гэдгээ зарлах л үлдлээ.
Т.Санчирын хувьд 2012-2014 он, 2016 он гээд Хасын Хүлэгүүд багтай олон арван хожлыг авч, их гурвалаар явж байсан билээ.
undefined
Бүрэлдэхүүн:
-А.Азбаяр
-Д.Мөнхтүвшин
-Justin Hoss
-Б.Лхагвасүрэн
-А.Ананд
-Э.Түшиг
-М.Цэнгүүн
-Б.Тэлмэн
-Б.Барсболд
-Э.Саруул-Эрдэнэ
-Divine Hyles
-Д.Цэдэндорж
-Б.Билгүүн
-Э.Эрмүүнзаяа
-О.Сэргэлэн
-Э.Ариунболд
-Ч.Тэмүүлэн
-Г.Насанжаргал
-Ч.Ихбаяр
-Г.Билгүүн
-Т.Санчир
-Ч.Цагаанбааатар

Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн