Засгийн газар | 1 мин уншина

Учрал: Эмийн жор, хүүхдийн ягаан дэвтэр гэх мэт 7 төрлийн үйлчилгээг И-Монгол системд оруулж, цахимжуулна

Учрал: Эмийн жор, хүүхдийн ягаан дэвтэр гэх мэт 7 төрлийн үйлчилгээг И-Монгол системд оруулж, цахимжуулна
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 27
Засгийн газрын ээлжит хуралдаан дуусаж, хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлын талаар салбарын сайд нар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг оролцлоо.
Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал: Ерөнхий сайдын захирамжаар 2023 онд эрүүл мэндийн цахимжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг долоон системийг мэдээлэл солилцох боломжоор нь хангалаа.
1.     Эмийн жорыг И-Монгол систем дээр нэгтгэж оруулсан. Жороор олгож байгаа бүх төрлийн эмийг оруулна.
2.     Дүрс оношилгооны дүгнэлтүүдийг И-Монгол систем дээр хадгалагдана
3.     Шинжилгээний хариу
4.     Вакцины гэрчилгээ
5.     Эмчлүүлэгчдийн карт
6.     Жирэмсэн эмэгтэйн карт
7.     Хүүхдийн ягаан дэвтрүүдийг цахимжуулсан.
Тавдугаар сарын 4-ны өдөр И-Монгол 4.0-ыг олон нийтэд танилцуулах үеэр энэ 7 үйлчилгээ бүрэн орсон байна. Өнөөдрөөс иргэн бүрийн сүүлийн нэг жилийн эмийн жорын архив И-Монгол системд орно.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн