Тэд бидний тухай | 6 мин уншина

Барууны хэвлэлүүд: Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд хууль бус мөнгөөр АНУ-д хоёр орон сууц худалдан авсан

Барууны хэвлэлүүд: Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд хууль бус мөнгөөр АНУ-д хоёр орон сууц худалдан авсан
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 27
Барууны нэр хүндтэй томоохон хэвлэлүүдээр өнөөдөр Монгол Улсын  26 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Батболд хууль бусаар олж авсан мөнгөөрөө АНУ-д 14 сая ам.долларын өртөгтэй хоёр үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэх АНУ-ын Засгийн газрын нэхэмжлэлтэй шүүхийн баримтыг иш татан мэдээлсээр байна.
Тодруулбал, АНУ-ын шүүх Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболд болон түүний гэр бүл хууль бус аргаар олсон мөнгөөр Нью Йорк хотын Манхеттэн дүүрэгт тансаг зэрэглэлийн хоёр орон сууц худалдан авсан байж болзошгүй гэх нэхэмжлэлийг хэлэлцсэн байна. Эл нэхэмжлэлтэй холбоотой мэдээллийг АНУ-ын Хууль зүйн яамны Шүүхийн албан ёсны сайт дээр гарсан бөгөөд дэлхийн хамгийн нэр хүндтэй хэвлэл болох BBC, Reuters, CNBC, WSJ, Daily News зэрэг хэвлэлд Монголын экс Ерөнхий сайдын авлигын мөнгөөр худалдан авсан үл хөдлөх хөрөнгийг АНУ хураах үндэслэлтэй гэх АНУ-ын албаны эх сурвалж(прокурор)-ийн байр суурьтайгаар мэдээлжээ.
Тухайлбал, Английн BBC агентлагийн мэдээлснээр С.Батболд нь 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах үедээ гэр бүлийнх нь мэдэлд байдаг компаниар дамжуулан уул уурхайн томоохон гэрээ байгуулсны дараа Нью Йоркт тансаг зэрэглэлийн орон сууц худалдаж авсан, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж олсон хууль бус мөнгөөр худалдан авсан гэжээ.
Харин АНУ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой мэдээллийг С.Батболдын өмгөөлөгч Орин Снайдер үгүйсгэсэн бөгөөд шүүх хуралдаанд үндэслэлгүй нэхэмжлэлийн эсрэг үйлчлүүлэгчээ өмгөөлөх болно гэснийг Reuters агентлагт мэдээлжээ. Уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийн шүүх хурал хараахан болоогүй, шийдвэрээ гаргаагүй байгаа юм.
Монголын цагаар өнөө өглөө АНУ-ын Шүүхийн албан ёсны сайтад С.Батболдын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой иргэний нэхэмжлэхтэй хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг байршуулсныг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд (Sukhbaatar Batbold) Нью-Йорк дахь үл хөдлөх хөрөнгө ашиглан ашигт малтмал олборлох гэрээнээс олсон орлогоор мөнгө угаасан
Өнөөдөр өглөө АНУ-ын Нью-Йорк хотын 21 East 61st Street and 230 West 56th Street дээр байрлах нийт 14 сая доллараар худалдаж авсан тансаг зэрэглэлийн хоёр орон сууцыг хураахыг хүссэн иргэний гомдлыг АНУ гаргасан. Шүүхийн баримтаас харахад уг орон сууцыг тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд болон түүний гэр бүлийнхний заавраар, ашиг сонирхолд нийцүүлэн Монгол Улсын нэрийн өмнөөс хууль бусаар байгуулсан уул уурхайн гэрээгээр бүтнээр нь эсвэл хэсэгчлэн худалдаж авсан байна.
 АНУ-ын Нью-Йорк хотын зүүн дүүргийн (Eastern District of New York) прокурор Бреон Пийс (Breon Peace), Ерөнхий прокурорын туслах, Хууль Зүйн Яамны Эрүүгийн хэлтсийн (Justice Department’s Criminal Division) дарга Николь М.Аржентиери (Nicole M. Argentieri), Холбооны Мөрдөх Товчооны (FBI) Нью Йоркийн салбар хариуцсан захирлын туслах Жэймс Смит,  хураан авах арга хэмжээг зарлав.
“Мэдэгдэлд дурдсаны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд асан Батболд хууль бус авлига авч,олсон ашгаараа АНУ-ын холбооны хуулийг зөрчин дээд зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан. Өнөөдрийн хураан авах арга хэмжээгээр авлига авсан албан тушаалтнууд манай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг гэмт хэрэг үйлдэж, олсон орлогыг нуун дарагдуулахад ашиглаж болохгүй гэж сэрэмжлүүлж байна” гэж АНУ-ын прокурор Пийс мэдэгдэв. "Манай алба хаана үйлдсэн эсэхээс үл хамааран  төрд итгэх итгэлийг сулруулсан олон нийтийн авлигыг тэвчихгүй"гэжээ.
“Гомдолд дурдсанчлан Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд нь Ерөнхий сайдын албан тушаалаа урвуулан ашиглаж эх орныхоо байгалийн баялгийг худалдсан. Тэрээр гэр бүлийнхний хамтаар АНУ-д 14 сая долларын үнэ бүхий өндөр зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө худалдаж авахын тулд авлигын аргаар олсон хөрөнгөө ашигласан” гэж Хууль Зүйн Яамны Эрүүгийн хэлтсийн дарга Николь М.Аржентиери мэдэгдэв. “Энэхүү арга хэмжээгээр эдгээр өмч хөрөнгийг хурааж авах болно. Эрүүгийн хэлтэс албан тушаалын авлигаар олсон мөнгийг нөхөн төлүүлж, гэмт хэргээс олсон ашгийг хурааж авахын төлөө тууштай ажиллах болно гэдгийг клептократууд анхааралдаа авах ёстой."
“Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд хууль бус компаниудаар дамжуулан уул уурхайн гэрээнээсэ олон сая долларын орлого олох авлигын арга заль боловсруулан хэрэгжүүлж, гэр бүлийнхээ тансаг амьдрахад зориулан, Манхеттэнд хоёр тансаг зэрэглэлийн орон сууц худалдаж авсан. Батболд төрийн авлигын хэргээс хувийн ашиг хонжоо олж байгаа нь түүний удирдаж байсан хуулиа сахин биелүүлдэг иргэдийг хохироож байна. Өнөөдрийн үйл ажиллагаа Холбооны Мөрдөх Товчоо олон нийтийн авлигыг устгаж, АНУ-ын банкны системээр эх үүсвэрийг хаана ч байсан хууль бусаар шилжүүлэхийн тулд ашигладаг хүмүүсийг шийтгэх амлалтыг онцолж байна” гэж Холбооны Мөрдөх Товчооны Хариуцсан захирлын туслах Смит мэдэгдэв.
Батболдыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх үед итгэмжлэгдсэн зуучлагчаараа дамжуулан эзэмшиж байсан “Катрисон” (Cartison) компанид 68 сая ам.долларын ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан гэж иргэний нэхэмжлэлд дурдсан байна. Энэ гэрээг авахаас өмнө “Катрисон” компани үйл ажиллагаа явуулсан түүх байхгүй, уул уурхайн салбарын туршлагагүй, ашигт малтмал борлуулах санхүүгийн болон логистикийн дэд бүтэцгүй байсан бөгөөд түүний цорын ганц захирал нь хэл шинжлэлийн багш байсан юм. Дараа нь уул уурхайн гэрээнээс олсон олон сая долларыг гадаадын банкны данс руу шилжүүлж, хэд хэдэн компаниар дамжуулж, үүний дотор Батболдын гэр бүл, тэр дундаа том хүүд нь зориулагдаж түүний ашиглаж байсан Нью-Йорк хотын орон сууцыг худалдан авахад зарцуулсан.
Батболд, түүний гэр бүлийнхэн төрийн өмчит уул уурхайн гэрээг ашиглан хувийн хэрэгцээндээ зориулан хөрөнгө оруулалт хийж байсныг иргэний нэхэмжлэлд тайлбарлаж байгаа бөгөөд энэ нь засгийн газраас хураалгахаар хөөцөлдөж байсан орон сууцыг худалдан авахад ашигласан байна. Хэдийгээр үйл ажиллагааны түүх, ашигт малтмалын чиглэлээр туршлагагүй байсан ч луйврын компаниудын нэг нь 30 сая ам.долларын олборлолтын гэрээ байгуулж, орлогыг нь Батболдын том хүүгийн хувийн хэрэгцээнд буюу автомашины төлбөр, аялал, интерьер дизайнер зэрэгт зориулан АНУ-ын банкны данс руу шилжүүлсэн байна.
 Засгийн газрын хэргийг АНУ-ын Нью-Йорк хотын Зүүн дүүргийн прокурорын газрын Бизнес, үнэт цаасны луйврын хэлтэс (Business and Securities Fraud Section of the United States Attorney’s Office for the Eastern District of New York) тус Тамгын газрын Банкны шударга байдлын Ажлын хэсэгтэй (the Office’s Bank Integrity Task Force) хамтран шийдвэрлэж байгаа бөгөөд уг хэрэгт хууль бусаар мөнгө угаасан аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг шалгаж, хариуцлага хүлээлгэх, АНУ-ын банкны системийг ашиглан гэмт хэргийн орлого угаасан аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг шалгаж, яллах үүрэгтэй бөгөөд Банкны нууцын тухай хууль, Эрүүгийн хэлтсийн мөнгө угаах, эд хөрөнгийг эргүүлэн авах тухай Клептократын хөрөнгийг сэргээх санаачилгын дагуу мөнгө угаахтай тэмцэх хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтэй. АНУ-ын банкны системийг ашиглан гэмт хэргийн орлого олж, Банкны нууцын тухай хууль, Эрүүгийн хэлтсийн Мөнгө угаах, хөрөнгийг эргүүлэн авах хэсгийн (MLARS) Клептократын хөрөнгийг сэргээх санаачилгын дагуу мөнгө угаахтай тэмцэх хяналтыг хэрэгжүүлэх. АНУ-ын туслах прокурор Тара МкГрат (Tara McGrath), Брайан Моррис (Brian Morris), Шүүхийн прокурор Адам Ж.Шварц (Adam J. Schwartz) нар хуульчийн туслах Жейкоб Мензийн (Jacob Menz) туслалцаатайгаар хэрэг дээр ажиллаж байна.
 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай гомдол бол зөвхөн мөнгө, эд хөрөнгө нь гэмт хэргийн улмаас олсон орлогыг төлөөлж байсан гэсэн гомдол юм. Шүүх АНУ-ын талд шийдвэр гаргах хүртэл эдгээр мэдэгдэл нотлоогүй. 
Холбогдсон үл хөдлөх хөрөнгө:
 “LOVITAS, INC” КОМПАНИЙН НЭР ДЭЭР ЭЗЭМШИЖ БУЙ ЗҮҮН 61 ГУДАМЖНЫ 21 ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦЫН АЛИВАА БОЛОН БҮХ ХУВЬЦАА, 21 EAST 61ST, NEW YORK, NEW YORK, 10065 БАЙРЛАХ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, БАЙРНЫ ДОТОРХ ХОРШООНЫ 12Е НЭГЖИЙН ТҮРЭЭСИЙН ӨМЧИЙН ХАМТ
 230 WEST 56TH STREET, NEW YORK, NEW YORK, 10019 ТООТОД БАЙРЛАХ 58D ОРОН СУУЦНЫ БАЙР
E.D.N.Y. Хэргийн №. 24-CV-2147 
Contact
Жон Марзулли (John Marzulli)
Даниэлл Блюштайн Хасс (Danielle Blustein Hass)      
АНУ-ын Прокурорын Газар (United States Attorney’s Office)
(718) 254-6323 
Updated March 26, 2024
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн