Спорт | 2 мин уншина

Олимпын эрхийн тэмцээнүүд үргэлжилнэ

Олимпын эрхийн тэмцээнүүд үргэлжилнэ
Нийтэлсэн 2024 оны 5 сарын 2
Тавдугаар сар бол Монголын спортынхны хувьд онцгой сар. Олимпын эрх олгох, эрхийн оноо олгох хэд хэдэн чухал тэмцээн манайхныг хүлээж буй. Тиймээс онцгой сард Монголын шигшээ багийнхан ямар тэмцээнд оролцох талаарх мэдээллийг товчхон хүргэе.
Чөлөөт бөх
2024.05.09-12: Парисын олимпын эрх олгох чөлөөт бөхийн дэлхийн сонгон шалгаруулалтын сүүлчийн тэмцээн Туркийн Истанбул хотод болно.
Жүдо
2024.05.03-05: Жүдо бөхийн дэлхийн цуврал “Их дуулга” тэмцээн Тажикистаны Душанбе хотод болно. Монголын шигшээ багийн 17 тамирчин зодоглоно.  
2024.05.10-12: Казахстаны Астана хотод жүдо бөхийн “Их дуулга” үргэлжилнэ. Тэмцээнд Монголын шигшээ багийн 12 тамирчин бүртгүүлэв.
2024.05.19-24: Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод болно.
Бокс
2024.05.23-06.03: Парисын олимпын эрх олгох боксын сүүлчийн тэмцээн Тайландын Бангкок хотод болно.
Сагсан бөмбөг
2024.05.03-05: Парисын олимпын эрх олгох хоёр дахь тэмцээн Японы Үциномяд болно. Тэмцээнд Монголын эрэгтэй шигшээ баг оролцоно.
2024.05.13-14: 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн цуврал Макао “Мастерс”-ын эрх олгох тэмцээн Хятадад болно. Монголоос гурван баг оролцох юм.
2024.05.16-19: Парисын олимпын эрх олгох сүүлийн том тэмцээн Унгарын Дэбрецен хотод болно. Тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг оролцоно.
2024.05.26-27: Эдмонтон “Мастерс”-ын эрх олгох тэмцээн Хятадад болно. Монголоос “Завхан” баг оролцоно.  
Pubg Mobile
2024.05.22-06.16: Төв болон Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн Балбын нийслэл Катманду хотод болно. Монголоос таван баг оролцох аж.
Хоккей:
2024.05.10-26. 2024 Шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Чех улсад болно.
Хөлбөмбөг
2024.05.01-09: Аваргуудын лиг, Европа лиг, Конференс лигийн шөвгийн дөрвийн тоглолтууд болно.
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн