Спорт | 1 мин уншина

Т.Нямжаргалын дебют тулааны тов гарчээ

Т.Нямжаргалын дебют тулааны тов гарчээ
Нийтэлсэн 2024 оны 5 сарын 2
Мэргэжлийн холимог тулааны ноён оргил UFC-д тулалдах жимийг гаргасан Д.Батгэрэлийн араас дахин нэг монгол тулаанч UFC холбоотой гэрээ байгуулж, тулааны тов, өрсөлдөгч нь тодорхой болжээ.
Тодруулбал, Т.Нямжаргал өнгөрсөн жил Шанхай болон Сингапурт “Road To UFC” тэмцээнд оролцон, хоёр өрсөлдөгчөө буулган авснаар UFC-тэй гэрээ байгуулсан аж. Өдгөө 26 настай тэрээр зургадугаар сарын 2-нд UFC-302 өдөрлөгийн хүрээнд бразил тулаанч Андре Лиматай дебют тулаанаа хийхээр болжээ. Угтаа Андре Лима Хюн Сюн Пактай тулалдах байсан ч солонгос тамирчин гэмтэж, Т.Нямжаргалтай тулалдахаар болсон гэнэ.
undefined
Энэхүү өдөрлөгийн оргил тулааныг Ислам Махачев, Дастин Пойрьер нар хийх учиртай. Т.Нямжаргалын тухайд мэргэжлийн холимог тулааны замналдаа найман тулаан хийхдээ нэг ч ялагдаагүй үзүүлэлттэй. Харин түүний өрсөлдөгч Андре Лима мөн л найман тулаан хийж, бүгдэд ялсан байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн