Сонгууль-2024 | 1 мин уншина

Сонгуульд оролцох нам, эвслүүдэд өнөөдөр батламжийг нь гардуулна

Сонгуульд оролцох нам, эвслүүдэд өнөөдөр батламжийг нь гардуулна
Нийтэлсэн 2024 оны 5 сарын 2
2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоор 26 нам, хоёр эвсэл Сонгуулийн ерөнхий хороонд бичиг баримтаа хүргүүлсэн. Тэгвэл СЕХ нам, эвслүүдийн бичиг баримтыг хянаж үзээд гурван намыг бүртгэхээс татгалзаж, бусдыг нь бүртгэсэн. Ингэснээр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд 23 нам, хоёр эвсэл оролцох болсон билээ.
Тэгвэл өнөөдөр СЕХ сонгуульд оролцох нам, эвслүүдэд батламжийг нь гардуулан өгөх аж. Сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 28-нд болох бөгөөд нам, эвслүүд нэр дэвшигчдээ энэ сарын 16-20-ны хооронд тодруулна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн