Нийгэм | 1 мин уншина

Үндэсний телевизийн хураамжийг 2500 төгрөг болгон нэмэгдүүлэх санал

Үндэсний телевизийн хураамжийг 2500 төгрөг болгон нэмэгдүүлэх санал
Нийтэлсэн 2024 оны 5 сарын 1
Монголын үндэсний олон нийтийн радио телевиз сар бүхэн айл өрхүүдээс 600-1200 төгрөгийн хураамж авдаг. Тэгвэл энэ хураамжийг нэмэгдүүлж 2500 төгрөг болгох саналыг Үндэсний зөвлөлөөс нь гаргажээ.
Учир нь МҮОНРТ-д өгдөг улсын төсвийн санхүүжилт багасаж байгаа учраас ийнхүү айл өрхүүдээс авдаг хураамжаа нэмэгдүүлэх санал гаргасан байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор гаргах аж.
Засгийн газрын 2000 оны 28 дугаар тогтоолоор “Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, хувь этгээдээс хураан төвлөрүүлэх журам” батлагдсан. Энэхүү журмын дагуу Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын даргын 2001 оны 403 тоот тушаалаар Улаанбаатар хот, түүний дүүрэгт оршин суух айл өрх, хувь иргэдээс 1100 төгрөг, албан байгууллагаас 1650 төгрөг, аймгийн төвийн айл өрх, хувь этгээдээс 850 төгрөг, албан байгууллага, аж ахуйн нэгжээс 1200 төгрөг, сум багийн айл өрх, хувь этгээд, албан байгууллага, аж ахуйн нэгжээс 600 төгрөгийн телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг сар бүр авахаар тогтоосон нь одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн