Нийгэм | 2 мин уншина

Д.Энхбат: Б.Хурцын хамаарал бүхий компанийг шалгасаны төлөө ажил дээрээсээ баривчлагдаж, 1037 хоног хоригдсон

Д.Энхбат: Б.Хурцын хамаарал бүхий компанийг шалгасаны төлөө ажил дээрээсээ баривчлагдаж, 1037 хоног хоригдсон
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 5 сарын 1
Баянгол дүүргийн татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Энхбат ТВ9 телевизэд ярилцлага өгчээ. Тэрбээр Б.Хурцын эхнэр Сарнайх компанид 70 гаруй сая төгрөгийн татварын акт тавьснаас болж Б.Хурцын зуултанд орсон. Улмаар хилс хэрэгт холбогдож 1037 хоног шоронд суусан гэж ярилаа. Мөн тэрбээр шүүгчдийн тухай ноцтой зүйл ярив. Б.Хурцын үүрэг даалгавраар ажилладаг хонгилын шүүгчид гэж байдаг.
Тухайлбал, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, шүүгч Г.Буяннэмэх, Баянзүрх дүүргийн шүүгч И.Ганбат нар амьдралаа бодоод чамд ял өглөө гэж хэлсэн тухай Д.Энхбат ярилаа. Б.Хурц ингэж хүнийг хэлмэгдүүлэхээс гадна бүх төрлийн аргаар хүнийг дарамталж эрүүдэн шүүдэг гэв. Ийм хүн өнөөдөр Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшихээр Л.Гантөмөртэй нийлж явна. Б.Хурцыг хэзээ шалгах вэ ?
Тэрбээр “ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хууль бус үйл ажиллагаа тухайн үед хуулийн байгууллагад шалгагдаж байсан. Тухайн үед би БГД-ийн татварын хэлтэст ажиллаж байсан бөгөөд манай дүүрэгт харьяалагддаг түүний хамаарал бүхий “Сарнайх” гэх компаний татвар, ногдуулалтын асуудлыг шалгасан. Үүний хүрээнд татвараа хугацаанд нь төлөөгүй тус компанид 70,2 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Энэ өрийг барагдуулах, арга хэмжээг авч ажиллах үед надад Б.Хурц нөлөөлж, ТЕГ-ын даргаар яриулдаг гэх мэт асуудлууд гарч байсан. 2012 оны арваннэгдүгээр сард ТЕГ дээр хууль эрхзүйн хэлтсийн даргын сул орон тооны сонгон шалгаруулалт зарлагдсан. Миний бие тэр шалгаруулалтанд тэнцээд АТГ-луу “Д.Энхбат энэ албан тушаалыг хашихад ашиг сонирхлын зөрчил байна уу, шалгаж өгөөч” гэсэн бичиг явуулсан. Гэвч энэ бичгийн хариу маань ирдэггүй. Гэтэл эргүүлж бичсэн мессеж нь “цагдаад байсан нэг муу бацаан уу” гээд гурван цэг тавьсан байсан. Ингээд 2013 оны нэгдүгээр сарын 28-нд өглөө ажил дээрээ очиход АТГ-ын 4 ажилтан ирчихсэн, намайг баривчилсан. Би 461-р хорих ангид 1037 хоног хоригдсон” гэж ярьжээ.
Д.Энхбатын ярилцлага бүхэн эхээр нь эндээс үзнэ үү.
 
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн