Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг хэлэлцэв.
Хуралдаанаас дараах нам, эвслийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж гардуулахаар шийдвэрлэлээ.
Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам
Ард түмний олонхийн засаглал нам
Монголын Либерал Ардчилсан нам
Гэр хороолол хөгжлийн нам
Эрхчөлөөг хэрэгжүүлэгч нам
Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ /МУНН-ШН/
Монголын Социал Демократ Нам
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийн 28.3.3, 28.3.7-т заасан шаардлага хангаагүй буюу сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх журам зөрчсөн үндэслэлээр Их эв нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Монгол шинэчлэлт намын Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохыг татгалзаж шийдвэрлэв.