Парламент | 4 мин уншина

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрыг Номтын ам руу нүүлгэнэ

Л.Оюун-Эрдэнэ:  Засгийн газрыг  Номтын ам руу нүүлгэнэ
Нийтэлсэн 2024 оны 5 сарын 3
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн /шинэчилсэн найруулга хэлэлцэх эсэх/ хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулга хийж, гишүүдийн асуултад хариуллаа. Тэрээр уг хуулийн төлсийг өчигдөр УИХ-д өргөн барьсан бөгөөд өнөөдөр УИХ-аар хэлэлцүүлж байна.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Хөшигийн хөндийг яаж хөгжүүлэх гэж байгаа вэ. Дагуул хот үүсэх нь. Эдийн засгийн бүтцийг шийдэх нь чухал. Шинэ хот байгуулагдах юм бол Улаанбаатар хоттой яаж холбогдох вэ. Түгжрэлтэй үед 45 минут явж хүрдэг. Төв аймгийн нутаг дэвсгэртэй яаж уялдах вэ. Нутаг дэвсгэрийн зааг хязгаарыг яаж шийдэх вэ. Богд хан уулын дархан цаазат газарт орсон Зайсан, Яармагийн асуудлыг шийдэх үү. Жил бүр сонгуультай болох юм уу. Тодруулж өгнө үү. Хороодын Засаг дарга нарыг эрх мэдэлтэй болгоно гэдэг зөв. Хэрвээ эрх мэдэлтэй болох юм бол газрын наймаа замбараагүй болох вий.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нэгдүгээрт, Шинэ зуун мод хот гэж нэрлэнэ. Төв аймгийнхны санал. Хоёрдугаарт, Төв аймаг  аймгаараа л байна. Төв аймгийн газар нутагтай холбоотой ямар ч асуудал гарахгүй. Төв аймгийн нутаг дэвсгэр дээр улсын чанартай хот байгуулагдана л гэсэн үг. Одоо байгаа аймаг илүү өргөжин төлнэ.
Дээрээс нь яагаад Шинэ зуун мод хот гэж нэрлэж байгаа вэ гэвэл нисэх буудал орчим нь аймгийн төвөөсөө илүү хөгжих гээд байгаа учраас аймгаа орхигдуулахгүй байх зорилготой.
Онгоцны буудалтай Улаанбаатар хотыг яаж холбох вэ. Цэцэрлэгт хүрээлэнгийн хажуу талаас Туул гол дээгүүр гүүр тавина. Хотын төвийн урсгалтай гурван цэгээс гүүрээ хүрсэн томоохон замын байгууламж хийгдэнэ. Энэ гүүр шууд яваад Хүрхрээгийн амын хажууд ирээд тунелээр хүрээд Номтын ам руу гарна. Аймгийн төв энэ тунелээр гараад 1,5 км –т байгаа онгоцны буудал руу очно. Энэ тунелийн бүтээн байгуулалтад Оюутолгойн инженерүүд зөвлөгөө өгч ажиллана.
10 мянган метрийн гүнд манай инженерүүд бүтээн байгуулалт хийж чадсан. Энэ чадвараа нийслэлийн түгжрэлийг бууруулахад Улаанбаатар  хотын төвийг Хөшигийн хөндийтэй холбох том тунелэн байгууламжийг хийхэд ашиглана.23- 25 орчим км үргэлжилсэн тунель хийнэ.  Тэгэхээр хотын төвөөс Хөшигийн хөндий рүү шууд гүүр облон тунелээр дамжиж холбогдоно.
Засгийн газрын баталгаа болон санхүүгийн эх үүсвэр дагаж орж ирж байгаа. Ингэж Бага тойруу дахь эрх мэдлийг задална.
Төв аймгийн нутаг руу Засгийн газар нүүж болохгүй гэдэг юм яриад байгаа. Богд хан уул өөрөө дархан цаазат уул. Богд хан ууланд Их тэнгэр цогцолбор байгаа. Төв аймгийн газар нутаг дээр очих гэдэг агуулга биш. Нөгөө талаараа Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу улсын төвшинд үйл ажиллагаа явуулж байгаа аль ч байгууллага улс орны нутаг дэвсгэр дээрээ аль ч төвшинд ажиллах эрх нээлттэй.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: Нэгд, Төв аймгийн нутаг Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэр дээр 2012 онд Засгийн газрын тогтоолоор 31 мянга га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. 31 мянга га нутаг дээр Шинэ зуун мод хотын эрх зүйн байдлыг боловсруулж ор гэдэг даалгаврыг энд суугаа УИХ -ын гишүүд 2020 онд Засгийн гакзарт даалгасан.  Энэ тогтоолын дагуу Шинэ зуун мод хот эрх зүйн байдлын тухай хуулийг оруулж ирж байгаа. Энэ хуулиар дагуул хотоос олсон орлогын 20 хувийг Төв аймагт төвлөрүүлж өгөх, 80 хувийг эдийн засгийн тэлэлтэд зарцуулах хотын эрх зүйн байдлын тухай хуулийг оруулж ирсэн.
Цаашид Шинэ зуун мод хот нь аялал жуулчлал, тээвэр логистик, төрийн захиргааны төв байгууллага, худалдаа үйлчилгээний төв, санхүгийн төв гэсэн тэргүүлэх таван чиглэлтэй хот байхаар төлөвлөсөн. Татварын эрх зүйн хөнгөлөлттэй орчинтой байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын харьяа байгууллагуудыг нүүлгэнэ. Ер нь 86 га газар манай Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нь нэг байшинд байдаг улс маш цөөхөн. Эрх мэдэл бүхэн салангид байх ёстой. Манайх шиг нэг дороо бүгд байдаг улс бахйгүй. Нөгөө талаараа энэ бүхэн 86 га газар байна гэдэг түгжрэлийг бууруулна гэдэг худлаа. Тиймээс үүнийгээ задлах ёстой. 126 парламентын гишүүн болж байгаа учраас энэ ордон парламентын ордон болж үлдэнэ. Засгийн газар Төв аймгийн нутаг дэвсгэр дээр биш Богдхан уулын цаана байгаа Номтын аманд очино. Тийшээ хотын төвтэй тунлээр холбогдоно. Тийшээ шинэ орон сууцны хорооллууд барьж, төрийн албан хаагчдын ипотекийн зээлийн эх үүсвэрийг шийднэ. Ингэж байж бид нийслэлийн түгжрэлийг шийднэ. Өөр ямар ч гарц байхгүй.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн